Сөүлд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлсэн хэмээн мэдэгджээ

БНУС-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Юн Тэ Хо Сөүл хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ нийслэл хот Сөүлд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлсэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр, “Одоогийн байдлаар нийслэлийн бүсэд халдварын гурав дахь давлагаа гарч байна гэж бид үзэж байна” хэмээн онцлон тэмдэглээд, энэ нөхцөл байдалд эрх баригчид зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулах боломжийг судалж байгааг нэмж дурдсан байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн хоногт Сөүлд 218 шинэ тохиолдол илэрсэн нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийтдээ 363 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт … Continue reading Сөүлд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлсэн хэмээн мэдэгджээ